УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2016.07.08

Сөрөг хүчин гээд гэдийлгүй зөвлөлдөж хамтарч ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Хөдөө орон нутагт ажиллаж байсан туршлагатай гишүүн. Ч.Сайханбилэгийн ЗГ-ийнн үед Сангийн сайдаар ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Тэр үед улстөржилгүй бодитой тоо баримтыг гаргасныг би хувьдаа харж байсан. Аливаа асуудлыг улстөр талаас нь бус эдийн засаг, хөгжил талаас нь хардаг гэж бодож байна. Цаашид нилээн эрч хүчтэй ажиллах шаардлагатай байна.

Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал сүүлийн дөрвөн жил бий болчихсон зүйл биш шүү дээ. 2010 оноос хойш дэлхийн зах зээл хүндэрсэн
Одоо бид сөрөг хүчин гээд гэдийгээд илүү дутуу юм яриад ажлыг гацаагаад байх бодол алга. Хамгийн гол нь бид нэг эх оронтой, нэг ард түмэнтэй үүний төлөө л хамтарч ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс юм.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү