Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд одонгоор шагнуулав
2016.07.18

Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа.  

Салбартаа үр бүтээлтэй олон жил бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Л.Энх-Амгаланг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Ерөнхий нягтлан бодогч Д.Оюунчимэгийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг Дарга, мэргэшсэн нягтлан бодогч  Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар гардуулан өглөө.