Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгчийг магтжээ
2016.07.20

Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгчийг магтжээ

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн билээ.  

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлснийхээ дараа Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэхдээ бөхийн дэвэлтээр дэвсэн нь наадамчин түмний анхаарлыг татсан юм. 

Түүнийг ийнхүү дэвж, хүндэтгэл үзүүлнэ гэж хүмүүс төсөөлөөгүй байсан нь лавтай. Ерөнхийлөгч ч энэ талаараа хэнтэй ч зөвлөлгүй өнөөдрийг хүрсэн аж. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түүнийг уран, сайхан харагдаж байна хэмээн магтсан талаар Ерөнхийлөгч ярьсан юм.