МАН-ын Удирдах зөвлөл сайд нараа тодрууллаа
2016.07.21

МАН-ын Удирдах зөвлөл сайд нараа тодрууллаа

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусаж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болоод байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд дөнгөж сая сайд нарын нэрсийг тодруулж дууслаа. Эдгээр сайд нарын нэрсийг нэрийг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх гэж байна. 

  • Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
  • Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
  • Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
  • Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
  • Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
  • Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
  • Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/
  • Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ
  • Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/