Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж сайд нарын нэрсийг тодрууллаа
Монгол Улсын Засгийн газар
2016.07.22

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж сайд нарын нэрсийг тодрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан уржигдар 03:00 цаг хүртэл үргэлжилсэн. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Төсөлд Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай байгуулан ажиллахаар заажээ. Мөн 27 агентлаггай буюу тохируулагч агентлаг 10, хэрэгжүүлэгч агентлаг 17 байхаар тусгажээ.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хичнээн хүн төрийн албанаас чөлөөлөгдөх вэ, Гааль, татварын ерөнхий газрыг салгах боллоо. Ямар үндэслэлээр салгах болов, дэд сайдын орон тоог бий болгох ямар шаардлага үүсэв” хэмээн асуув. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүтцийн өөрчлөлтөөр 1238 хүн ажлаасаа чөлөөлөгдөнө, шинээр байгуулагдах бүтэц дээр 369 хүн очно. Гааль, татварын ерөнхий газрыг салгах болсон нь явуулж байгаа үйл ажиллагаа нь хоөр өөр учраас хийж байна.

Гааль бол төсвийн орлого бүрдүүлэгч байгууллага биш, хяналт тавьдаг байгууллага. Дэд сайдыг бий болгож байгаа нь тухайн яамыг эзэнгүйдүүлэхгүйн тулд хийж буйалхам. Сайд эзгүй хойгуур тухайн яам эзэнгүйдэж, өөр сайдад хариуцуулах шаардлага тулгардаг. Засгийн газрын хуралдаанд асуудал нь ороход өөр яамны сайд танилцуулах зэрэг бэрхшээл үүсдэг учраас дэд сайдын орон тоо бий болгох шаардлагатай гэж үзсэн” гэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цаашдаа нийт улсын эрх ашигт нийцсэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулийн хүрээнд өөрчилж, бий болгож чадах уу. Өмнөх Засгийн газрын үед хэн нэг хүнд таацуулан албан тушаал бий болгож байсан. Төрийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд үзүүлсний төлөө төлбөр авч, үр ашиггүй зарцуулдаг агентлаг бий. Үүнийг өөрчлөхөд юу хийх вэ” гэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Цаашдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө тодорхой болгоод Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл илүү үр дүнтэй болох магадлалтай.

Засгийн газар, УИХ-ын зүгээс эл асуудлыг хамтдаа судалж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Төрийн алба цомхон, чадварлаг болох ёстой. Т өрийн албыг мэргэшсэн чадварлаг болгоход анхаарч ажиллана" гэлээ. Ингээд өчигдөр үдээс хойш болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа.

Ингэснээр шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллахаар болов. Мөн тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байх юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-аар баталсантай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцсэн билээ. Мөн үүнмй дараа намын бүлэг хуралдаж Удирдах зөвлөлөөс тодруулсан сайд нарын нэрсийг хэлэлцэж дэмжсэн байна.

Шадар  сайд  У.ХҮРЭЛСҮХ.

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Нийслэлийн хоёрдугаар дунд сургууль, Цэргийн нэгдсэн сургуулийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зуйн дээд сургууль төгссөн.

Улс төрийн шинжпэх ухааны магистр цолтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1990 онд МАХН-ын дэргэдэх “Залуучууд-хөгжил” төвийн ерөнхий захирлын алба хашсан. Мөн МАХН-ын ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайдаар ажиллаж байсан билээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ.

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын II төрөхөд төрсөн. 37 настай, морь жилтэй. 1995 онд Архангайн Тунгалагтамир хоршооллын найман жилийн II дунд сургууль, 1997 онд Архангайн арван жилийн цогцолбор сургууль төгссөн. Улмаар МУИС-ийн Улс төр судлалын анги, АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.

Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын залуу үеийн хөгжпийн ассоциацийн ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, “Монголын үнэн" сонины ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

Байгаль орчин аялал жуулчлалын Д.ОЮУНХОРОЛ.

1963 онд Завханы Тосонцэнгэлд төрсөн. 1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1997 онд боловсрол судлалын ухаанаар докторын зэрэг хамгаалж, 1998 онд дэд профессор, 2010 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн.

1985-1990 онд Нийслэлийн 10 жилийн сургуулиудад математикийн багш, хичээлийн эрхлэгч, 1990-1991 онд МХЗЭ-ийн төв хорооны товчооны гишүүн, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 он хүртэл өөрийн үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр" их сургуулийн ректор, 2000, 2008 онд Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008-2009 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх, ухааны байнгын хорооны даргаар ажилласан.

МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бага хурлын гишүүн.Нийгмийн эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монголын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн.Баг хөгжүүлэх сангийн Ерөнхийлөгч, Хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН.

1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатөринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн. 1993 - 1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995 -1999 онд “Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажилласан. Англи, орос хэлтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ.

1992 онд Ховд аймгийн 10 жилийн II дунд сургууль, 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2005 онд Голландын Мастрихтын Их сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал, 2008 онд “Нью прогрөсс" группийн Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн, 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР.

1986-1995 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг улс төрийн шинжпэх ухаан, Трактик бизнесийн хос иэргэжпээр тус тус төгссөн.

Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын иагистр цолтой. 2001-2005 энд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын алт” ХХК-д төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын эрөнхий газар, 2009 онд Монголын алт” ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн эодлого, өрсөлдөх чадварын :удалгааны төв” ТББ-ын /дирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын алт” ХК-д бодлогын зөвлөлийн ишүүн, дэд ерөнхийлөгч, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажилласан.

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ.

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Дэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр тус, тус өгссөн. Хууль зүйн магистр цолтой. 1983-2000 онд биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал, 2004 оноосУИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.ӨНӨРБОЛОР.

Сөүл рестораны захирал.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ.

1992-1994 онд ТИС-ийн Мэдээллийн техникийн сургуулийн дэд захирал, Чехийн Прага хотын ТИС-д докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын “Ус орчин” ХХК-ийн ерөнхий захирал, 1985 онд нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич, инженер мэргэжилтэй. 1990-1993 онд “Газрын тос" ХХК-д өрөмдлөгийн инженөр, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан. 2000 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.АНАНДБАЗАР.

“Содмонгол” группийн ерөнхий захирал.

Эрчим хүчний сайд Д.ЦЭНГЭЛ.

УИХ-ын гишүүн асан.

Эрүүл мэндийн сайд Ж.ЦОЛМОН.

Москвагийн Стоматологийн их сургууль, МУИС-ийн Гадаад харилцааны сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Энэтхэгийн АУЭШ-ий хүрээлэнд Эрүү, нүүрний гажиг заслын мэргэжлээр сурч төгссөн. Мөн Токиогийн анагаах ухааны сургууль, Солонгосын Эрүү, нүүрний гажиг заслын төвийн олон улын эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг тус тус төгссөн