2016.07.22

Ач санах хууль, боловсролын зээлийн сангийн хуулийг хамгийн түрүүнд шийдмээр байна

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Мэргэжлийн, арай өөр өнцгөөс харж энэ байнгын хороог удирдаж, ажиллах хүн томилогдсонд баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэнд, нийгмийн асуудлаар Л.Энх-Амгалан гишүүн хамгийн идэвхитэй сайн ажилласан. Тиймээс ирэх дөрвөн жилд илүү санаачлагатай сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.