Баасанхүү.О 2016.07.22 | Сайт: Vip76.mn

Ардын намынхан залуучуудаа дэмжиж ажиллах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.4 хувь дэмжлээ. 

Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардын намынхан залуучуудаа дэмжиж ажиллах ёстой. Мөн Ерөнхий сайдын хувьд эмэгтэй гишүүдээ хүндэлмээр байна.

Хамгийн түрүүнд Эрдэнэт рүү анхаараарай. Монгол Улсын Засгийн газар өөрийн өмч гээд 51 хувийг хадгалж байгаа. 49 хувийг нь хувийн компани авсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа нь ноцтой гэмт хэрэг" гэлээ.