Аюурсайхан.Т 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Бид шүүмжлэлийг сонсож хүлээн авах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.АюурсайханБид шүүмжлэлийг сонсож хүлээн авах ёстой. Эрүүл шүүмжлэлээс болгоомжилж, айж, үзэн ядах ёсгүй. Эрүүлээр үг хэлэх боломжийг олгосноор цаашид алдаагаа давтахгүй, хөгжлийн ул суурь болдог. 15 сайдыг оруулаад бүгдийг нь томилох том итгэлийг ард түмэн бидэнд хүлээлгэсэн. Бусад улс төрийн хүчний гаргасан алдааг давтахгүй байгаасай. Тиймээс үлгэр жишээчээр ажиллаасай гэж хүсэж байна.