Номтойбаяр.Н 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа.

Томилгоо хийхийн өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ачааны хүндийг үүрэх гол яамыг толгойлж ажиллах хариуцлагатай үүрэг Номтойбаяр сайдад ноогдож байна. Нийгмийн хамгааллын асуудал бол одоогийн нийгмийн хувьд нэг номерын асуудал

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа бол хүний төлөө нийгмийг байгуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Нийгмийн хамгааллын чиглэлд тусгасан зорилтыг дэмжиж иргэд МАН-д үнэмлэхүй ялалт өгсөн. Номтойбаярт өндөр хариуцлага ноогдож байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын бодлого хамаарахгүй хүн гэж байхгүй. Тиймээс бүхий л нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хамгийн эхэнд салбарынхаа бүх статистик тоон мэдээллийг үнэн болгоорой. Хууль эрх зүйн орчноо багцаар нь сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллана гэж бодож байна. Иргэний нийгэм, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “ААН, ажил олгогчид заавал 5-10 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангасан байх ёстой. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн компанид төрөөс тусламж, дэмжлэг үзүүлдэг байвал зүгээр. Нийгмийн даатгалыг тойрсон асуудалд анхаарлаа хандуулаарай.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Ажлын олдоц 3-4 дахин буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамгийн түрүүнд ямар ажлыг хийж гүйцэтгэе гэж бодож байна вэ?

Ажлаа хаанаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Гантулга “Улс орны хөгжлийн асуудал бол хүний хөгжлийн асуудал. Тиймээс танай яамны асуудал шууд яригдана.Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох нь яамны хамгийн чухал асуудал. Нийгэмд бүтээмж бий болгохгүй байгаа хүмүүсийг соён гэгээрүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улсад хөгжлийн тодорхой загвар хэрэгтэй болсон. Ямар ч улс төрийн хүчин гарсан тэр хөгжлийн загварыг баримталдаг байхад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам голлох үүрэгтэй. Манай улс ч төрийн үйлчилгээний тулгуур болсон багш, эмч, цагдаа нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй.