Баасанхүү.О 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Хийх ажлынхаа талаар юу бодож байна вэ

Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Ганбатыг томиллоо. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувийн дэмжлэгийг хүлээж батлагдав.

Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гашуун сухайт дээр төмөр зам баригдах юм уу, шороо овоолсон юм уу. Петро чайна дачин тамсаг замаа барихгүй байна, барих боломж байна уу. Хийх ажлынхаа талаар юу бодож байна вэ гэсэн асуултад хариулт хүслээ.

Д.Ганбат: Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын доод хэсгийг 250 сая ам.долларын санхүүжилтээр барьсан, 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани “Энержи ресурс” компаниас хүлээж аваад үргэлжлүүлсэн. 2014 онд санхүүжилтгүйгээс ажил зогссон. Ажил зогссоноос төмөр замын доод далан салхи, бороо үер уснаас болж эвдэрч гэмтэж байгаа учраас яаралтай дуусгах шаардлага бий. Арилжааны зээлээр төмөр зам барих нь буруу байсан. Бага хүүтэй зээлээр төмөр зам барих ёстой байсан. Ингэхгүй бол зээлэндээ дампуурах эрсдэлтэй.

Петро чайнагийн зам олон жил яригдаж байгаа. 100 гаруй км зам баригдаад хүлээлгэж өгөх гэж байгаа.

Багануур Улаанбаатарын нийтийн тээврийг цахилгаанжуулах асуудлыг судалж байна. галт тэргийг цахилгаанжуулах шаардлага бий.