Лүндээжанцан.Д 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Нийгмийн хамгааллын асуудал бол одоогийн нийгмийн хувьд нэг номерын асуудал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа.

Томилгоо хийхийн өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ачааны хүндийг үүрэх гол яамыг толгойлж ажиллах хариуцлагатай үүрэг Номтойбаяр сайдад ноогдож байна. Нийгмийн хамгааллын асуудал бол одоогийн нийгмийн хувьд нэг номерын асуудал

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа бол хүний төлөө нийгмийг байгуулах хэрэгтэй.