Цогтбаатар.Д 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх зүйн орчинг бий болгоход анхаарах. Эдийн засаг хүндэрсэн нь бизнесийн байгууллага муу ажилласандаа биш засаглал оновчтой биш, улстөржилт маш их учраас бизнестээ саад учруулж байна. Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой. Засгийн газар, төр бизнестээ өөрийгөө хөгжүүлж явах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх.

Бизнесийн айдас хүйдсийн тухай ярихад хуулийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тайван орчин бүрдвэл ажлын байр бий болгоход ч нэмэртэй,  эдийн засгийн хүндрэлийг давахад ч хэрэгтэй.