Баасанхүү.О 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Эр зоригтойгоор ажиллана шүү

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв.

Сайдад нэр дэвшигчид хандан  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АТГ-ыг татан буулгаж, мөрдөх албыг байгуулаач гэж хүсч байна. Зөв юмын төлөө хөдлөх ёстой. Эрдэнэтийн эзэн тодруулах их ажилд та мордох нь дээ. Эр зоригтойгоор ажиллана шүү.