Батболд.Сү 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн С.Батболд: Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн. Төв банктайгаа нийлээд дөрвөн жилийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад аваарай. Ингэвэл төлөвлөлттэй болно.

Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишгийн дагуу явуулаарай. Бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь Сангийн яаманд гарах ёстой.