Цогзолмаа.Ц 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Монгол иргэдийн асуудалд нилээн дорвитой бодлогыг ГХЯ гарган тавиасай

Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг томиллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувийн дэмжлэг хүлээв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хоёр хөршийн уламжлалт харилцааг сайжруулахаас гадна, гуравдагч хөршийн уян хатан бодлогыг гаргаж гадаад хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бий болгох талаар илүү санаачлагатай ажиллаасай гэж хүсч байна. Гадаадад амьдарч буй Монгол иргэдийн асуудалд нилээн дорвитой бодлогыг ГХЯ гарган тавиасай” гэлээ.