Оюун-Эрдэнэ.Л 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Цаг алдалгүй Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдад хариуцлагын цаг хугацаа эхэлж байна. Цаг алдалгүй Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах хэрэгтэй. Улстөрч бүхэн түүхэнд өөрийн өвийг үлдээдэг. Тиймээс хэнээс ч хамааралгүйгээр кабинатаа байгуулаад ажилдаа ороорой” гэлээ.