МАН-ЫНХАН буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ
УИX-ын гишүүн О.Баасанхүү
2016.07.27

МАН-ЫНХАН буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ

УИX-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцпаа.

-Их хурал шинэ Засгийн газраа байгуулж байна. Эхний ээлжинд 11 сайдыг томиллоо. Дөрвөн сайд нь харин орж ирээгүй байна. Таны хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн, хэлсэндээ хүрсэнгүй хэмээн хэлж байгаа харагдсан. Шинэ Засгийн газрын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр АН-ынхан япагдал хүлээлээ. Ний нуугүй хэлэхэд 2012 онд судалгаагаар АН 35 хувийн санал авсан юм билээ. Харин өнгөрөгч сонгуулиар АН-ынхан 33 хувийн санал авлаа. Тэгэхээр АН-ын рейтинг хоёр хувиар л унасан гэсэн үг.

МАХН 2012 онд 23 хувийн санал авч байсан бол энэ удаагийн сонгуулиар 13 хувийн санал авлаа. Тэгэхээр манай 10 хувь байхгүй байгаа биз. Гэтэл МАН 2012 онд 33 хувийн санал авч байсан бол энэ удаа 43 хувь болж өссөн байна. Энэ юу вэ гэхээр манай намын 10 хувийг өөрсдөдөө наасан гэж ойлгож болно. Хоёрны нэг гэдэг дүрмээр сонгуульд орж байгаа тул 50-иас дээш хувийн санал авсан нь ялдаг. Тэр утгаараа МАН үнэмлэхүй олонхи болж АН, МАХН арчигдлаа гэдэг ч юм уу тийм зүйл биш.

МАХН-ын дарга Н.Энхбаяр маш буруу бодлого явуулсан. Учир нь МАХН-д УИХ-ын дөрвөн гишүүн орж ирж байлаа. Тэгэхэд Ц.Шинэбаяр гишүүнийг тойргийн гадна байлгаж байсан тул гомдоод гэдэг ч юм уу, ямар нэг шалтгаанаар тусдаа нам байгуулан явсан.

Мөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва гэдэг хоёр хүнийг орж ирэхэд нь нэгд нь намд байдаг бүх албан тушаалыг өгч, хэлсэн албан тушаал бүрт нь хүргэж ирсэн. Нэгэнд нь төрд байдаг бүх албан тушаалыг өгдөг байлаа. Гэтэл өнөө хоёр нь намаасаа гарахад мэдээж намын гол удирдлагад байсан гэдэг утгаараа савлаад манай намын 10 хувь МАН руу шилжчихэж байгаа юм.

Хэрэв цаашид зөв бодлого бариад явбал МАХН алдсан 10 хувиа байтугай МАН-ын 43 хувийг ч авах боломжтой. Учир нь бид нэг угшилтай намууд. Тиймээс би МАН-ынхныг засаг байгуулахад нь “Хуулиа барина шүү" гэсэн. Хэнийг оруулж ирэх нь хамаагүй.

Мэргэжлийн байна уу, мэргэжлийн бус байна уу гэдэг дээр шүүмж хэлээгүй. Нэгэнт ажиллаж чадна гээд ард түмэн хаан сонголтоо хийсэн бол цаашаа явах ёстой. Тэр утгаараа би “Эхлээд бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж байгаа бол бүтцээ эхэнд нь батал. Бүтцээ баталж байгаа юм бол бүтэц хугацаагүй байдаг. Хугацаагүй учраас АН завсарлага хүсч байгаа бол өгөх хуультай. Харин бүрэлдэхүүн нь хуулийн хугацаатай" гэсэн юм. Бүтцээс хамаараад хуулийн хугацаа нь явдаг учраас эд нар 30 минутын завсарлага өгсөн.

Энэ чинь хууль бус боллоо шүү гэдгийг өөрсдөд нь хэлсэн. Дараа нь дөрвөн сайдаа оруулж ирэхгүй байгаа нь асуудалтай. 11 сайд нь хуулиа дагасан. Бусад нь хуулиа дагаагүй гэдэг хууль байхгүй. Нэг хүн оруулж ирээгүй л бол тэр нь хууль зөрчсөн болдог. Тиймээс би эмэггэй хүмүүсийг элэг барьж байгаа юм шиг байхаа боль. Оруулж ирсэн дөрвөн сайдын эмэгтэйчүүд нь энэ хүмүүсээс юугаараа дутуу юм гэж хэлсэн.

-Одоо тэгээд яах юм?

Би эд нарыг 100 хоног харъя гэж байгаа юм. 100 хоног сайн ажиллавал би дэмжээд явна. МАН-ынхан буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ. Эсэргүүцээд явна. Би ганцаараа биш шүү. Миний ард 100 мянган хүн байна. Миний ард бүхэл бүтэн эрдэнэтчүүд байна. Миний ард 30 мянган хүн байна. Миний ард МАХН байна. Миний ард бодитой улс төрийн гурав дахь хүчин байгаа шүү. Манайхан өөрсдийгөө хоёр дахь, гурав дахь хүчин гээд яриад оаидаг юм билээ. 21 аймагт өгсөн саналуудыг хараарай.

Нэгд, Монгол ардын намынханд санал өгсөн байсан. Хоёр дахь нь Ардчилсан нам, гуравдугаарт МАХН л байлаа шүү дээ. Манай улсад 20 гаруй нам байгаа хэрнээ ямар ч байсан гуравдугаарт МАХН-д саналаа өгсөн нь үнэн л байгаа биз дээ. Тэр утгаараа бид гурав дахь хүчин. Харин одоо бол жижиг намууд гурав дахь улс төрийн хүчин дээрээ ирж няпграасай гэж хүсч байна.

Монгол Улсад 20 нам хэрэггүй. Гурван нам байхад л хангалттай. 1992 онд шинэ Ундсэн хууль баталсан даа. Түүнээс хойш долоон удаагийн парламентын сонгууль болоход нэг ч удаа хоёрхон нам ялж байсан түүх байхгүй.

Гурав буюу түүнээс дээш нам парламентад суудал авч байсан байхгүй юу. Тиймээс ард түмэн зөвхөн хоёр намыг л дэмждэг гэж хэлж болохгүй. Ямар ч байсан гуравдагч хүчин байх ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа би өөрийгөө гуравдагч хүчний орон зай дээр байна гэж харж байгаа шүү.

-Жижигсгэсэн тойргоор сонгууль явуулах нь ямар байна вэ. Сонгуулийн тогтолцооны тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол. МАХН 13 хувийн санал авсан ч та л ганцаараа гишүүн боллоо?

Би дангаараа 13 хувийн санал аваагүй. МАХН 13 хувийн санал авсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүн 28.9 хувийн санал авч гишүүн болсон. Улаанбаатар хотыг хасаад 21 аймаг дотор хамгийн олон өрсөлдөгчтэй нь манай 47 дугаар тойрог байсан. Манай тойрогт есөн хүн нэр дэвшин өрсөлдсөн.

Бусад аймгуудын тойргууд гэхэд хоёр, гуравхан хүнтэй өрсөлдөж байлаа. Дунджаар зургаа байсан юм. Харин есөн хүн нэр дэвшсэн гэдэг нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Энэ есөн хүн маш өндөр хэмжээний өрсөлдөгчид байсан тул багадаа 300 санал авсан. Шударга хэлэхэд миний саналыг хулгайлсан.

-Яаж тэр вэ?

Би 8000 хүнд нэрийн хуудсаа тараасан. “Хэрэв та нар намайг дэмжвэл миний дугаар руу мессэж бичээрэй” гэсэн юм. Сонгуулийн өдөр надад 625 мессэж ирсэн. 625 мессэж дээр “Таныг гэр бүлээрээ дэмжлээ”, “Таныг гурван хүн дэмжлээ”, “Таныг 120 хүн дэмжлээ” гэсэн тоо байсан. Тэр мессэжээр би 5800 хүний санал авчихсан байлаа. Гэтэл 4222 л болсон байна лээ.

Яахав, даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг зүйл болсон. Би маргаан үүсгэе гэж бодоод бүх утасны дугаарууд руугаа утасдаад “Та саналаа өгсөн үү” гэж асуугаад тэр хүмүүсийг дуудахад бэлэн байсан. Яагаад гэхээр би хар машин, хар технологитой байлдаж байгаа. Намайг сонгуулийн үеэр аймшигтай гүтгэсэн.

-Юу гэж гүтгэв?

Намайг хүн амины хэрэг хийсэн мэт гүтгэсэн. Ний нуугүй хэлэхэд энэ дээр юу хэлэх вэ дээ. Тэр бүгдийг нь тоггоогоод “Энэ хүмүүсийг би дуусгана" гэдгээ хэлсэн.

-“Дуусгана аа”, эвгүй сонгогдож байх чинь?

Дуусгана гэдэг нь шударга ёсыг тогтоохын төлөө зүтгэнэ гэсэн үг. Би сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд маргаан үүсгээд, заргалдаад яах юм. Нэг энгийн жишээ хэлье. “Нар туссан цаг” гээд сониныхон намайг хоёр удаа гүтгэсэн. Сонгуулийн штабынхан маань тэднийг цагдаад өгчихгүй юу. Тэгсэн чинь Эрдэнэтэд байгаа бүх хэвлэлийнхэн намайг гүтгэсэн. Дараа нь би тэр сониныхонд “Ахын дүү нар намайг ингэж гүтгэсэн байгаа биз" гэхэд “Уучлаарай” гээд уучлалт хүссэн бичиг өгсөн. Үүнийг залруулах гээд хэвлэлийн хурал хийхэд нэг ч хэвлэл ирээгүй.

Монгол Улс дэндүү ялзарчихлаа. Тиймээс монголчууд өөр юм хүсч байна. Монголын ард түмэн гуравдагч хүчнийг хүсч байгаа.

-Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас зургаа дахь удаа дуулсан албан бичиг хүргүүллээ гэдэг зүйл яваад байна. Энэ талаар мэдээлэл авсан байлгүй дээ. Тайлбар хэлэхгүй юу?

МАН үнэмлэхүй олонхи болсон юм чинь намынх нь даргаар ажиллаж байсан хүнд гайгүй хандах байлгүй дээ. Тэртэй тэргүй бүх намын дарга нар санхүү босгох ёстой байдаг. Намын санхүүжилт босгохын тулд намынхаа гишүүдтэй янз бүрийн сэдвээр ярих ёстой. МАН, АН ялгаагүй тэгж ярьдаг. Улс төрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулиа өөрчлөхгүй бол шударга ёс тогтооно гээд нэгнийгээ хэлмэгдүүлэх хэрэггүй.

Н.Энхбаяр дарга Монголын төрд хийсэн ажил, хэлэх үгтэй л хүн. Монголчууд нэг хүнийг хоёр удаа зодохыг тэвчдэггүй. Монголын ард түмэн харж байгаа. Ардын нам Монголын ард түмэнд өртэй. Ардын нам хэдийгээр ард түмэнд өртэй боловч тэднийг уучлаад явуулсан. “Та нар бидэнд 25 жил гай тарьсан ч гэсэн уучилъя. Төрөө барь” гээд эрхийг нь олгосон. Тэд үнэмлэхүй олонхи болсон юм чинь өөр хүнийг ч гэсэн уучлаад явах ёстой. Түүнээс биш нам нам руугаа заналхийлээд байгаа ч юм шиг, хэлмэгдүүлээд байгаа ч юм шиг байж болохгүй. Хууль хүчний байгууллагууд нь өөрсдөө ажлаа хий л дээ. Хамгийн ноцтой нь юу гэхээр сонгуульд оруулдаггүй.

МАХН сонгуульд орохдоо хоёр үүрэгтэй оролцсон. Эхнийх нь сонгуульдаа оръё, хоёр дахь нь ялъя гэж. Бусад намынхан зөвхөн ялъя гэсэн ганцхан үүрэгтэй орсон. Үнэндээ хууль нь мань мэтэд үйлчилчих гээд байдаг хэрнээ нөгөө хэдэд үйлчилдэггүй. Ийм нөхцөлд л бид сонгуульд орсон юм шүү дээ. Тиймээс Н.Энхбаяр даргын талаар яриад байгаа энэ зүйлийг болих хэрэгтэй. Яагаад энэ хүнийг тайван байлгахгүй байгаа юм бэ. Н.Энхбаяр дарга 60 насны босго давчихлаа. Яасан ч дуусдаггүй өш хонзон яваад байдаг юм. Яасан ч дуусдаггүй хэрэг юм.

-Өнгөрөгч дөрвөн жилд та эрх баригчдын нэг байсан ч сөрөгхүчний байр сууринаас асуудалд хандаж ирсэн. Энэ Их хурлын эхнээс мөн л сөрөг хүчний гишүүн шиг ярьж байгаа харагдах юм. Та угаасаа ийм сөргүүлэх дуртай хүн үү. Нэг сайн зүйл ярьж байгаа нь таныг маш их төлөвшсөн байна гэх юм?

Би сөрөг байгаагүй байхгүй юу даа. Анх Их хурлын гишүүн болж орж ирээд асар их юм хийе, бүтээе гэсэн мөрөөдөл дүүрэн орж ирдэг. Энэ бол алтан боломж. Тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр орж ирсэн хүмүүс их шатдаг байсан байх.

-Шатна гэдэг нь яадаг юм. Та шатсан юм уу?

Хийе, бүтээе гэсэн бүхэн нь тэр бүр биелээд байхгүй болохоор дотроо шатдаг байхгүй юу. Наад зах нь Тамхины хяналтын тухай хууль дээр жишээ авахад тамхи татдаг хүн тамхины хууль санаачлаад, түүнийгээ нэг их ариун явдалтай хүн шиг яриад явахаар яаж дэмжих юм.

Одоо МАН олонх болсон. Би хуулийн хүрээнд явна. Гэхдээ эдний ажил эхлээгүй байхад буруутгаж, шүүмжлээд байх хэрэггүй. МАН-ынхан аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар эхний дүнгээ тавиулна. Мөн 2017 онд дүнгээ тавиулна. 2020 онд дүнгээ тавиулж таарна. Багаар бодоход наад зах нь үймээн самуун дэгдлээ гэхэд наана нь ч дүнгээ тавиулж мэднэ.

Эрдэнэтийн 49 хувь дээр ямар юм явчихав. Ард түмэн үнэхээр айдастай байна. Эрдэнэтийнхэн санаа нь зовсон байгаа. Намайг Эрдэнэтэд очно гэдэг сургаар долдугаар сарын 7-ны өдөр Горнек зааланд 250 гаруй хүн цугласан байсан. Наадмын өмнө хэн ч улстөржихийг хүсэхгүй. Тэр хүмүүс надаас 49 хувь яачихав гэж асуусан. Би “М.Энхболд даргад бичиг явуулна. Судалгаа хийнэ. Яг юу болсныг та нартай адилхан мэдэхгүй байна. Мэдэхгүй зүйлээ би тааж ярихгүй" гэсэн юм. Даваа гаригт л шийдчих юм шигярьсан, байдаггүй. Би тэвчээртэй харж байгаа. Би ард түмэндээ амласан тэр бүх зүйлээ биелүүлэхийн тулд энэ дөрвөн жилд ажиллана.