Бодитой статистик, судалгаа тооцоо гаргаж, ард иргэддээ тайлагнах нь чухал
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2016.07.28

Бодитой статистик, судалгаа тооцоо гаргаж, ард иргэддээ тайлагнах нь чухал

МАН Засгийн газрын гишүудийн 25 хувь нь эмэгтэйчүүд байхаар тодруулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа. Тэрбээр дөрвөн сайдыг томилохдоо эмэгтэйчүүдийн квот хадгалагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

-Өнгөрсөн парламентад УИХ-ын эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулан ажилласан. Харин энэ удаагийн парламентад хэрхэн ажиллах бол?

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн өмнөх сонгуу-лиудын дүнтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд ээлтэй гарсан. Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон байгаа. Сонгуулийн дүнд нэг нам олонх болж, 65 гишүүнтэй МАН-ын бүлэг байгуулагдсан. Тиймээс бүлэг дотор бүлэг байгуулах нь ёс зүйн талаасаа таатай зүйл биш. УИХ-ын эмэгтэй гишүүд албан бус байдлаар хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл гээд нийгмийн хамгааллын асуудлууд дээр оагаараа хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнээс гадна МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс удахгүй УИХ-аар хэлэлцэж, батлах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дийлэнх буюу 60-аас дээш хувь нь нийгмийн халамж, хамгааллын бодлоготой  холбоотой асуудал байгаа.

Өнөөдөр эдийн засгийн хямралтай байгаагаас үүдэн иргэдийн орлого буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор олон хүндрэлтэй асуудал тулгараад буй. Тиймээс энэ чиглэлд илүү нааштай, бодитой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ бодит байдал их чухал. Хэдийгээр амлалт байгаа ч өнөөдрийн хүлээж авсан эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг тодорхойлох ёстой. Энэ хүрээнд ч эмэгтэй гишүүд төдийгүй МАН-ын 65 гишүүн шинээр томилогдсон сайд нарт саналаа хэлсэн.

Тодруулбал, бодит статистикийг салбар тус бүрээр нь гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ажилгүй иргэдийн тоог Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй иргэдийг л авч үзэж байгаа нь хэр бодитой вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Тухайлбал, тодорхой мэдээлэлтэй, автобусанд суугаад Хөдөлмөрийн биржид очих чадалтай хүмүүс л тэнд бүртгүүлж байгаа шүү дээ. Үүний цаана мэдээлэлгүй, автобусны мөнгөгүй гэртээ сууж байгаа ажилгүй олон мянган иргэн байгаа.

-Өөр ямар асуудал байгаа вэ?

Улсын төсөв ямар хэмжээнд байгаа, төрийн албан хаагч-дынхаа цалинг тавих боломжтой, эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Сарын дараа бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Бид хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоно гэж амалсан. Тиймээс энэ ажил ямар үе шаттайгаар хэрэгжих вэ гэдэг хүлээлтэд бодитой хариулт өгөх шаардлагатай.

Товчхондоо, өнөөдрийн байдлаар улсын төсөв 1-2 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа. Тиймээс төсвийн хөрөнгөөр бус өөр аргаар хэрхэн шийдэх вэ гэдгийг Бүлэг дотор бүлэг байгуулах нь ёс зүйн талаасаа таатай зүйл биш судалж, бодитой мэдээллийг иргэдэд өгөх ёстой. 

-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон. Харин парламентад олонхыг бүр-дүүлж байгаа МАН Засгийн газрын бүрэлдэхүүнийг тодруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг хадгалсан уу?

Засгийн газрын бүрэл-дэхүүний 25 хувьд нь эмэгтэйчүүд байгаа. Гурван эмэгтэй нэр дэвшсэн гэсэн үг. Харамсалтай нь, хоёр эмэгтэй нэр дэвшигч тодорхой шалтгаааны улмаас буцаагдсан байгаа. Гэхдээ Засгийн газрын үлдсэн гишүүдийн асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүдийн квот хадгалагдана гэж найдаж байна.

-Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилохдоо эмэгтэйчүүдийн квотыг хадгалах боломж байгаа юу?

Боломж байгаа. Сайдад нэр дэвшүүлэх нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон эрх мэдэл. Нөгөө талд МАН-ын даргын эрхийн асуудал хэмээн ойлгож болно. Учир нь боловсон хүчнийхээ асуудлын хариуцлагыг эргээд хүлээдэг гэдэг утгаараа энэ асуудал намын удирдлагын бүрэн эрхийн хүрээнд хамаарна. Квотоо хадгалах, мэргэжлийн гэсэн шалгуурыг хангасан хүмүүсийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд өн-гөрсөн мягмар гарагт УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзсан. Энэхүү уулзалтаар ямар асуудал хөндсөн бэ?

Би УИХ-ын гишүүнээс гадна МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Тиймээс Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилохдоо эмэгтэйчүүдийн квотыг хадгалахыг хүссэн. Мөн дэд сайд, агентлагийн дарга, хотын удирдлагын бүтэц болон бусад түвшинд 25 хувьд нь эмэгтэйчүүдийг ажиллуулах тухай хүсэлтээ албан тоотоор гардуулж өгсөн.

-Төрийн болон улс төрийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг хадгалахыг хүссэн гэлээ. Боловсон хүчин хангалттай байгаа юу?

Манай нам хангалттай боловсон хүчинтэй. Тухайлбал, УИХ-д сонгогдсон 12 гишүү-нийг аваад үзэхэд төрийн захиргаанд олон жил ажилласан туршлагатай хүн байна. Мөн нийгэмд бодитой бүтээн байгуулалт хийсэн баялаг бүтээгчдийн төлөөлөл ч бий. Үүнээс гадна боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсож ажиллахаар сонгогдсон эмэгтэй гишүүн ч байна. Энэ асуудлыг намын дүрмийн дагуу хэлэлцээд шийдэх байх гэж найдаж байна.

-МАН мэргэжлийн Засгийн газар байгуулж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргахаа амалсан. Та мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан гэж үзэж байна УУ?

Мэргэжлийн Засгийн газар бүрдсэн гэж харж байгаа. Багш хүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томиллоо. Эмч хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилно гэдэг нэг талаасаа мэргэжлийн шалгуур мөн. Гэвч нөгөө талаас нэг салбарыг удирдах хүнд удирдлагын арга зүй, менежмент, хүнд асуудлыг давж гарах чадвар, төрд бэлтгэгдсэн байдал гээд олон шалгуур тавигдах ёстой. Учир нь бид мөнгөтэй биш, мөнгөгүй Засгийн газрыг хүлээн авсан. Тиймээс эдийн засгаадэмжиж чадах уян хатан, хөрвөх чадвартай, эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон чадвар эзэмшсэн хүмүүс сайдаар томилогдсон байгаа.

-Шинэ Засгийн гаэраас ямар хүлээлттэй байгаа вэ?

Мэдээж том асуудлууд өргөс авсан юм шиг хурдан шийдэгдэхгүй шүү дээ. Хамгийн чухал нь шийдэх асуудлуудаа эрэмбэлж, тооцоо судалгаатайгаар яривал иргэд хүлээж авах байх. Үүнийг шинээр байгуулагдсан Засгийн газарт УИХ-ын гишүүд нэлээд анхааруулж хэлж, зөвлөсөн. Бодитой статистик, судалгаа тооцоо гаргаж, ард иргэддээ тайлагнах нь чухал байна. Ялангуяа, сүүлийн 2-3 сар бол сонгуультай холбоотойгоор, улс төрийн намуудын шоу байдлаар бодит байдлаас дэндүү хол тасарсан мэдээллүүд иргэдэд хүрсэн.

Тиймээс Монгол Улсын сан хөмрөгт мөнгө байгаа юу, хэдэн төгрөгийн өр байна вэ, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа цэу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчинд зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүд яриг-дана гэж бодож байгаа. Яагаад гэвэл төсөв тасарсан байгаа энэ тохиолдолд хуулийн хүрээнд өөрчлөлт хийж байж төсвийн олон эх үүсвэрийг бий болгоно. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бусад төсвийн эх үүсвэр болон татварын баазыг өргөтгөх ямар боломж байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.