Утаа хэзээ арилахыг хэлэх боломжгүй
ОБЕГ-ын дарга Т.Бадрал
2016.08.01

Утаа хэзээ арилахыг хэлэх боломжгүй

ОХУ-ын Сибирьт гарсан түймрийн улмаас манай улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг, түүний дотор нийслэл битүү утаанд дарагдаад хэд хонож байна. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас товч тодруулга авсан юм

-Сибирьт их хэмжээний талбайг хамарсан түймэр гарсан байна. Үүний шалтгаан нь юу юм бэ?

Энэ нь эль­нино гэх байгалийн үзэгдэлтэй холбоотой үүсч буй гамшиг юм. Тодруулбал, эквадорын бүс дэх далай тэнгис болон агаар мандлын хооронд харилцан үйлчлэл үүсч, агаарын дулаан эрс нэмэгдэж, бүс нутгаар тархахыг мэргэжлийн хэллэгээр эль­нино гэдэг юм. Үүний нөлөөгөөр хуурайшилт үүсч түймэр гарах шалтгаан болдог. Одоогоор Сибирь, Байгаль нуур орчимд 200 гаруй түймэр гараад байна.

-Энэ үзэгдэл манайд утаанаас өөрөөр яаж нөлөөлөх бол? ­

Дээрх үзэгдлээс үүдэн хохирол амсч болзошгүй 10 улсын эхний тавд манайх багтаж байна. Энэ зун бороо хур харьцангуй элбэг байгаа. Наймдугаар сарын эхний 10 хоногт ч хур ихтэй байх мэдээлэл байна. Хэт их бороо орвол ургац хураалт, өвлийн бэлтгэл ажилд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ чиглэлээр төлөвлөгөө гаргаж, урьдчилан сэргийлэх ажлаа боловсруулж байна.

-Утаа хэдийд арилах вэ? 

Үүнийг хэлэх боломжгүй. Эль­нино 14­өөс дээш хоног үргэлжилбэл үзэгдэл гэж тооцдог. Гэтэл энэ удаагийн үзэгдэл үүсээд хоёр сар гаруй болж байна. Өмнө 1997 онд манайд ийм үзэгдэл тохиож байсан юм