“Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй, ноолуурын нэмүү өртгийн шинжилгээ” сэдвээр мэдээлэл хийлээ
2010.04.27

“Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй, ноолуурын нэмүү өртгийн шинжилгээ” сэдвээр мэдээлэл хийлээ

Ардчилсан намын УИХ дах бүлэгийн даваа гариг бүрийн хуралдааны төгсгөлд бүлгийн гишүүдээс улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон асуудлаар мэдээлэл хийдэг  уламжлалтай. Өчигдөр бүлгийн хурал дээр  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй, ноолуурын нэмүү өртгийн шинжилгээ” сэдвээр мэдээлэл хийсэн байна.

Энэ чиглэлээр УИХ, Засгийн газар, Монголын ноос, ноолуурын холбоо болон бусад төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, ноолуурын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах, эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох зэрэг асуудлуудад гишүүд тодорхой ажил хэрэгч саналуудыг гаргав. Тиймээс энэ чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулж, төсөл боловсруулах нь зүйтэй гэж бүлгийн хурлаар шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.