Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2016.08.01

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байнгын хороо анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг өнөөдөр  Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Элэг судлалын “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа манай улсын тухайд элэгний өвчлөл гамшгийн түвшинд хүрээд байгааг тодорхой баримтаар дурдав. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас жилд 2800, өдөрт дунджаар 7 хүн нас барж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь хүн амын нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэмтдийн тооцоогоор 400 мянга хүн элэгний В, С вирусын халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?