Болор.Б 2016.05.31 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Сангийн сайд Б.Болор

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.31/ өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон.

Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх зорилготой төрийн өмчит төрөлжсөн банк юм.

Хуулийн төсөлд Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тус банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр шаардлагатай тохиолдолд нэмэлт хувьцаа гарган, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдаж болох талаар зохицуулалт тусгажээ.

Мөн банкны засаглалыг сайжруулах чиглэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон.

Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх зорилготой төрийн өмчит төрөлжсөн банк юм.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд болон уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цаашид эдийн засгийн өсөлтийг хангах ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.