Сандуй.Ц 2016.08.04 | Телевиз: МН25-р суваг

150 Оюутан цагдаа ажиллаж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуй

НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй өнөөдөр “Оюутан цагдаа”, “Олон нийтийн цагдаа” болон замын хөдөлгөөний “Гэрээт зохицуулагч” нарын үйл ажиллагаатай танилцлаа.

Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 2013 оноос эхлэн оюутан цагдааг ажиллуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 150 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?