2009.12.03

Төрийн санч

Өнгөрсөн зун парламентад уяач гишүүн нэмэгдсэн нь Ц.Даваасүрэн. Тэрээр Хөвсгөлөөс дөрөв дэх мандатыг авч парламентад анх удаа хөл тавьсан юм. Жил гаруйн дараа тэрээр УИХ-ын Төсвийн байнгын хороог даргалахаар болов. Тодруулбал, өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн байнгын хорооны шинэ даргаар сонгогдсон юм. Сарын өмнө түүнийг намынхан нь сайд болох боломжтой гэж нэрлэж байлаа: Ерөнхий сайд С.Батболдын танхимд Сангийн яамыг толгойлох боломж МАХН-нд олдоогүй учраас Ц.Даваасүрэн гишүүнийг тус яамны сайдад сойгоогүй юм.

Байнгын хорооны дарга хэмээх чухал албан тушаалд гишүүд хүчтэй өрсөлддөг, амбийцтай томил-гоо. Чухал албанд, гол байнгын хорооны даргад МАХН-ын удирдлагууд, бүлгийн гишүүд нь Ц.Даваасүрэнг дэвшүүлжээ. Энэ саналыг УИХ-ын гишүүд 100 хувь дэмжсэн юм. Хууль тогтоох байгууллагаар хэлэлцдэг төсөв, мөнгөний бодлогыг Төсвийн байнгын хороонд оруулдаг тул боловсрол, ажлын туршлагыг чухалчилсан байна. Байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс ганцхан Ц.Даваасүрэн гишүүний намтрыг танилцуулсан нь МАХН чадалтай боловсон хүчнээ чухал албанд санал болгосны илрэл биз. Түүнтэй Сангийн сайд асан Ч.Улаан өрсөлдсөн боловч нам дотроо олонхийн санал авч чадаагүй аж. Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн. ЗХУ-ын Украйны Харьковын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр, Удирдлагым академийг бизнесийн удирдлагын менежер, Японы Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн болон Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, тус яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ-ний газрын дарга, Самгийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дар-гаар ажиллаж байсан. Мөн Санхүү эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сан-хүү эдийн засгийн газрын даргаар ажилласан намтар байна. Түүнийг "Төрийн сангийн Ц.Даваасүрэн" гэж ажлаар нь овоглох нь бий. 2000 онд Төрийн сангийн даргын албыг авахад төсвийн данс улайсан, тэтгэвэр, цалингийн өр хэдэн сараар хуримтлагдаж иргэд хохирсон байжээ. Тухайн үед төсвийн 5000 гаруй байгууллагын арилжааны банкин дахь дансны үлдэгдэл 47 тэрбум төгрөг байв. Түүнийг нэг дансанд төвлөрүүлж, хөрөнгө дутсан үед түүнээсээ авч хэрэглэчихээд татвар орж ирэхээр нөхдөг мөнгөн хөрөнгийн удирдлагыг тэрээр нэвтрүүлсэн хэмээдэг.

Ц.Даваасүрэн одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улс ОХУ-д төлөх их өрийг тэглэхэд гар бие оролцсон. Тэрээр Парижын клубт бүртгэгдсэн их өрийг тэглэхэд техникийн ажлын хэсгийг Мон-голын талаас ахалжээ. Экспертийн төвшний уулзалт хийх, архивын шаардлагатай материал цуглуулах, өрийн дарамтын тооцоо хийж, тохиролцох гээд арын бүх ажлыг Ц.Даваасүрэнгийн удирдсан Төрийн сангийнхан авч гарсан гэдэг Энэ үйл явдал түүний улс төрийн карьерт нэмэх оноо авчирсан юм.
Улс төрд түүнийг дагасан хар үг маш бага. Бараг байхгүй гэхэд болно. Ямар нэг муу зүйлд холбогддоггүй нэр цэвэрхэн, хийгүй улстөрч юм. Парламентын шүүмжлэл түүнийг тойрдог. Харин Ц.Даваасүрэн гишүүн бусдын ажилд шүүмжлэлттэй ханддаг. Түүнийгээ ч тод хэлдэг, үзэл бодлоо чанга илэрхийлж чаддаг Төрийн түшээ.

Түүний хувийн намтраас танилцуулахад, Ц.Даваасүрэн 1964 онь луу жилд Хөвсгөл аймгийн Мөрөн төрсөн, хотгойд үндэстэн. Хоёр хүү нэг охинтой гэжээ. Тэрээр хурдан хүлэг сойж, шатар тоглох хообийтой. УИХ-д суудаг уяач гишүүдийн нэг нь. Хурдан удмын адуу өсгөн дуртай. Англо-араб, тогоруу адуу Дарьгангын тожин угшилтай хур дан морьтой гэсэн. Ц.Даваасүрэн гишүүн аймгийн алдарт уяач цол той юм билээ.

Мөн эрчүүдийн сонирхдог өөр нэг зүйл түүнд бий. Тэр анд хор хойтой. Өвөө нь нутагтаа алдартай Ренчин хэмээх анчин байсан. Хар багаасаа ан хийх аргыг өвөөгөөсөө сурчээ.

Ц.Даваасүрэн оёдол хийж бизнесээ эхэлжээ. Ялангуяа булга тарваган малгай оёдог байсан. Мөн тамхины цаас гадаадаас зөө; наймаалдаг байсныг тухайн үеийн найзууд нь ярьдаг. Энэ бол 199С ээд оны өмнөх явдал. Түүнээ хойш бизнесээ орхиж төрийн алба руу татагджээ. Одоо Ц.Даваасүрэнд Төсвийн байнгын хороог удирдаж, энэ хороон дахь намын бүлгийнхээ бодлогыг зангидах үүрэг ногдлоо.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.