2016.08.05

Зүүн хойд азийн хотын дарга нарын форум эхэллээ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.

Форумд Зүүн хойд Азийн 6 улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд  Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор иржээ.  Форумд  Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн  суурин төлөөлөгч Жон Лайонс "Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаа"-наас танилцуулах бөгөөд  "Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус хотын орлогч Гоу Вэн Хө илтгэл тавина.

Харин энэ удаад “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж,  харилцан туршлага солилцож байна.

Мэдээллийг бичлэгээс хүлээн авна уу ?