2010.09.29

Шинэ оюутны байрны явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн ЦДаваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Бямбацогт нар өчигдөр МУБИС-ийн оюутны дотуур байрны орчимд ажиллалаа.

 

Тэд өнгөрсөн намрын чуулганы үеэр төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ тэдний амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулахын тулд 1000 оюутны дотуур байр барих санаачилга гаргасан юм. Үүнийг бариулахын тулд төсөвт 4.5 тэрбум төгрөг суулгажээ. Харин энэ жил тэрбум төгрөг тусгасан аж. Гишүүд барилгын зураг төсөл болон явцтай танилцахаар МУБИС-ийн оюутны дотуур байрыг зорьсон юм. Жил бүр 43 мянган оюутан I курст элсэн суралцдаг. Үүний 25 мянга нь орон нутгаас ирж, хамаатан садныхаараа хоног төөрүүлдэг байна. Тиймээс ядаж 1000 оюутны орон байрыг шийдэхээр зорьсон аж.

 

Барилгын зураг төсөл бэлэн болжээ. Гэвч гүйцэтгэгч компаниа шалгаруулаагүй байна. Ирэх долоо хоногт тендер зарлахаар төлөвлөжээ. Гүйцэтгэгчээ шалгаруулаад ирэх арваннэгдүгээр сард газар шорооныхоо ажлыг эхлүүлэх гэнэ. Гишүүд төсөв суулгасан нэг тэрбум төгрөгөө ашиглаж чадахгүй буцаавал хариуцдагагүй үйлдэл болно гэдгийг сануулав.

 

1000 оюутны байрны барилгын ажил газар олголтоос болж удааширсан гэнэ. БСШУЯ-аас газрын асуудлыг шийдэхээр энэ оны эхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан байна. Мөн дулааны шугам сүлжээний болон цахилгааны нөхцөл, холбооны ажлууд гэхчлэн техникийн талын асуудал шийдэгдэхгүй удаж өчигдөр л газрын зөвшөөрлөө авчээ. БСШУЯ-ны Барилга захиалагчийн газрын дарга Б.Цэрэн энэ үеэр дотуур байрны төсөв нэмэгдэж 5.3 тэрбум болсныг хэлсэн. Гишүүд үүнийг шийдэж өгөхөө амласан юм. Зураг төслөөр 500 оюутны 10 давхар хоёр байр баригдах аж. Гэхдээ одоогийн оюутны байр бус орчин үеийн стандартын дагуу барих юм байна. Хоёр өрөөний дунд нэг шүршүүр, "00", гал тогоо байх аж. Тус байранд шилдэг болон авьяаслаг 1000 оюутан амьдрах юм. Дотуур байр ирэх онд ашиглалтад орно..

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.