Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ж.Батсуурь
2016.08.11

Боловсролын салбарын багш сайд

Намуухан ярьдаг намхан бор нөхөр Дорноговь аймгийн Засаг даргаар сонгогдож улмаар 2008 онд УИХ-ын сонгуульд нутагтаа нэр дэвшиж гишүүн болсноор олонд танигдсан нь Ж.Батсуурь.

2012 оны сонгуулиар улиран сонгогдож, өдгөө Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар томилогдсоноор Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” танхимд багтлаа.

Ж.Батсуурь сайд аливааг онол, зарим талаас авч үзэж ярих нь элбэг байв.

Тиймээс номын хүн, даруу төлөв гэсэн имижийг түлхүү бүрдүүлж ирсэн.

Их, дээд сургуульд олон жил багшилсан нь ч нөлөөлсөн байх.

Мөн түүнтэй холбоотой, хүнтэй муудалцсан, гар зөрүүлсэн гэгчлэн элдэв мэдээлэл гарч байгаагүй.

Харин ч хүний арга эвийг зөв олохдоо гайгүй өөрийгөө эвтэйхэн аваад явчихдаг гэлцдэг.

Өөрөөр бол “Би хэн ч унаад зайдалж болох номхон морь байгаагүй” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн байсан.

Гэхдээ энэ нь хэн нэгний нөлөөнд автаад байдаггүй гэсэн утгатай болов уу.

УИХ-д хоёр удаа улиран сонгогдсон гэхэд хээгүй, ил цагаан яриа хөөрөөтэй. “Лексус 470” унаж, жирийн орон сууцанд амтдарч ирсэн ийм л эгэд нэгэн БСШУС-ын сайд боллоо.

Хамгийн гол нь 1990 ээд оны хүндхэн цаг үед Монголын дээд боловсролын салбарт багшаас дэд захирал хүртэл ажилласан туршлагатай, жаргал зовлонг нь сайн мэдэх эрхэм Сайд болсноороо онцлогтой.

Бас жилээс жилд нэмэгдэж ирсэн оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй гэж мэдэгдсэн анхны сайд юм.

Түүнд амжилт хүсье.