2016.08.16

Баян-Өлгийд үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж өгөв

НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 700 орчим хүн үерт автан олон хүн шилжин суурьшсан бөгөөд  тэдний 240 нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүд  байсан юм.  Охид эмэгтэйчүүдийн эрүүл  мэндэд зориулан НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл ахуйн багцыг хандивлав. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний алчуур, саван болон хамгааллын хэрэгсэл болох шүгэл, баттерейтай гар чийдэн  зэрэг багтжээ.

Уг үйл ажиллагаанд ОБЕГ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа А.Сүхбаатар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцов. Дэлгэрэнгүй бичлгээс үзнэ үү..