undefined 2016.08.17 | Сайт: Sonin.mn

С.Ганбаатар АНУ-д суралцана

С.Ганбаатар АНУ-д суралцана
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн гарахад МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын нийт суудлын 65-ыг нь авсан билээ.

Эрх баригч асан АН УИХ-д 9 , Н.Энхбаярын удирддаг МАХН 1 суудалтай болсон бол ИЗНН, шинэ тутам байгуулагдсан Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын  "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл, "Эх орончдын Нэгдсэн Эвсэл", ХҮН зэрэг намууд болон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Г.Уянга, , ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү зэрэг харьцангуй нэр цэвэр, шинэчлэгчийн имиж бүхий  олон нэр нөлөө бүхий улс төрчид УИХ-д ялалт байгуулж чадаагүй.

Тэгвэл эдгээр улс төрийн намууд ба улс төрчид өдгөө юу хийхээр төлөвлөж буйг сонирхлоо. ХҮН-ынхны хувьд  Т.Ганболд ба С.Боргил тэргүүтэн хоорондоо учраа олж, ажиллахаар шийдсэн ба гэхдээ энэ удаад С.Ганбаатаргүйгээр цааш замнах гэнэ.  

Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын хувьд бусад улс төрийн хүчнүүдийг шинээр зохион байгуулж, нэгдсэн нам байгуулах чиглэл баримталж буй ч саналыг нь дэмжих магадлал тун бага байгаа бололтой.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн хувьд ч улс төрийн шинэ хүчин байгуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд  ирэх өвлөөс эхний үйл ажиллагаанууд нь эхлэх аж.

Харин УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар төлөвлөж буй гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна.

Тэрээр өнгөрсөн хугацаанд  гарсан  дипломгүй, Англид сургууль төгссөн гэж худал хэлсэн гэх шүүмжлэлийг хүлээн авч буй нь энэ бололтой.