НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ
2016.08.17

НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ

“Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт энэ сарын 16-нд эхэллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн сургалтыг нээж үг хэлэв. Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ын Европийн эдийн засгийн комиссын шинжээч, хатагтай Шарлот Грифитс, Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтэн Хари Тулсидас нар үндсэн илтгэлийг тавилаа. Ази, Африк, Америк, Европын29орны50 орчим мэргэжилтэноролцож буй энэхүү сургалтаар энергийн түүхий эдийн тухай ойлголтыг тодруулж, UNFC-2009буюу “Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн НҮБ-ийн хүрээнийангилал”болон олон улсын атомын энергийн агентлагаас гаргадаг “Улаан ном-2015”-ын талаар ярилцана.

Монгол Улс өнөөдөр 40 орчим тэрбум тонн нүүрс, 332.8 орчим сая тоннгазрын тос, 180 орчим мянган тонн ураны геологийн нөөцтэй бөгөөд эдгээр нь Монгол Улсад мөрдөж ирсэн нөөц, баялгийн уламжлалт ангиллаар хүлээн авсан нөөц юм.

Харин Ашигт малтмалын тухай хуульд орсон 2014 оны өөрчлөлтийн дагуу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэй тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code)-ыг гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ингэснээр олон улсын нөөцийн мэдээлэл нэг хэл, нэг стандартаар бичигдэж, хөрөнгө оруулагч, харилцагч талууд ойлголцоход улам бүр дөхөмтэй болох юм.