Цэрэнпилийн Даваасүрэн
2010.11.15

Цэрэнпилийн Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн 1964 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засагч, автоматикийн инженер мэргэжилтэй. Ц.Даваасүрэн бизнесийн удирдлага, эдийн-засгийн чиглэлээр магистр хамгаалж БНХАУ, Тайланд, \ Сингапур, Японд санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэжил дээшлүүлсэн нэгэн. Тэрбээр 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллажбайгаад 1995 оноос Сангийн яаманд мэргэжилтнээр оржээ. Түүнээс хойш тус яамны Гадаад харилцааны хэлтэс, Мэдээлэл, мониторингийн газар, Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байгаад 2005 оноос БСШУЯ-нд Санхүү, эдийн засгийн газрын даргаар томилогдсон. ОХУ-д төлөх их өрийг шийдвэрлэх үеэр Ц.Даваасүрэн техникийн ажлын хэсгийг нь ахалж байсан юм.

 

Ц.Даваасүрэн МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсоноор улс төрд хөл тавьсан юм. Улмаар УИХ-ын 2008 оны сонгуульд Хөвсгөлд нэр дэвшин ялалт байгуулж парламентад орсон. Тэрбээр Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн. Жил бүр Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг. УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсэгт нь Ц.Даваасүрэнгишүүн ордог.

 

Морь, шатрын хоббитой тэрбээр аймгийнхаа алдарт уяач цолтой. Мөн Хөвсгөл аймгийн Багш нарын холбоо, Уяачдын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Оюутан,залуучуудын холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажилтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.