2010.12.06

Ц. Даваасүрэн: Ажлын байр бий болговол илүү үр дүнтэй

21 мянган төгрөг бодит орлого болж чадах уу?

Иргэд эх орны хишгийг хэд хэдэн хэлбэрээр аваад буй. Сард 70,10 мянгаар авч байсан бол энэ нь 21 мянга болно. Хэлбэрийн хувьд иргэдэд хувь хишгээс нь боловсрол, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийнэ гаж байгаа. Ирэх оны төсвийн дөрөвний нэг буюу 805 тэрбум төгрөг янз бүрийн хэмжээ хэлбэрээр иргэдэд очих нь. Cap бүр 21 мянган төгрөг аваад амьдрал нь дээшилнэ гэдэгт хүмүүс нэг л итгэж өгөхгүй байгаа. Энэ тухайд ч зарим гишүүн санал нийлдэг. Яг аль нь иргэдэд бодит орлого болж чадах талаар эрх баригчид өөр өөр саналтай байх юм. Иргэн бүрт cap тутамд олгох 21 мянган төгрөг ядуурал бууруулахгүй гэж үзэж байгаа ч энэ мөнгийг өгөхөөр болсон.

УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн: Ажлын байр бий болговол илүү үр дүнтэй

-Итгэлцэл гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын тогтвортой байдлын суурь болж өгдөг учраас энэ амлалт зайлшгүй хэрэгжих ёстой. Тодорхой хэсгийг нь cap сард нь өгснөөр инфляц өсөхгүй. Ер нь 1,5 саяыг өгөхдөө. тодорхой ажлын байр бий болгоод иргэдэд бодит орлого эзэмшүүлэхээр өгсөн бол илүү үр дүнтэй. Тухайлбал нэг сумын иргэдэд 1,5 саяд нь түшиглээд үйлдвэр бариад өгчихдөг бол гурван тэрбум орчим хөрөнгөөр /улсын нэг жилийн төсөвтэй дүйцэх мөнгө/ асар том хүчин чадалтай үйлдвэр барина даа. Гурван их наяд төгрөгийг идээд дуусахад ард нь юу ч үлдэхгүй. Хэрэглээ импортыг дэмжсэн л хэлбэр болж байна даа.

УИХ-ын гишүүн Р.Буд: Мөнгөө нийлүүлж илүү үр дүнтэй юм хийе гэвэл бэлэн мөнгөө ав

-Инфляц өсөхөөс болгоомжилж, Хүний хөгжлийн сангаас иргэдэд cap бүр олгодог мөнгөний хэмжээ буурсан. 21 мянган төгрөгийг бодит орлого болж чадахгүй гэж үзэж байгаа бол иргэд тав арваараа нийлж ашигтай зүйл хийж болно шүү дээ. Хорин хүн нийллээ гэхэд 400 гаруй мянган төгрөгөөр жижиг дунд үйлдвэрлэл байгуулах ч юмуу. Энэ нь өөрөө хүмүүст хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болно.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Амлалтын эрхэнд л аргагүйдсэн 21 мянга шүү дээ

-Оюутнуудын сургалтын төлбөрт оруулж буй 500 мянга, эрүүл мэндийн даатгалд баталсан 9,2 тэрбум төгрөг иргэдийн боловсрол, эрүүл мэндэд хуримтлуулж байгаа хөрөнгө оруулалт юм. Энэ нь тэдэнд cap бүр олгох 21 мянгаас илүү ашигтай тусна. Гэхдээ энэ 21 мянган төгрөгийг сонгуулиар өгнө гээд амласан болохоор л олгож байгаа юм. Түүнээс биш амьдрал дээшлүүлж, ядуурал бууруулахаар хэмжээний мөнгө биш. Хүн болгонд бэлэн сая 500 мянган төгрөг өгөх боломжгүй тул аргагүйн эрхэнд л амласан болохоор 21 мянгаар аргалж байгаа юм шүү дээ.


Э.ӨНӨР
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.