Эрдэнэбат.Ж 2016.08.26

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцууллаа

Монгол улсын сайд Ж.Эрдэнэбат

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг боловсруулснаа танилцуулав.

Уг төслийг боловсруулахдаа МАН-ын УИХ-ын сонгуульд орж ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын  бусад баримт бичгүүдэд тулгуурлан гаргасан болно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэж байна.

Эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ гэсэн нэгдүгээр шатны арга хэмжээ, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хөгжүүлэх хоёрдугаар шатны зорилтоос бүрдэнэ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.