Эрдэнэ.С 2016.08.26

Ямар ч тооцоо судалгаагүй бодит үнэнд нийцээгүй мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ

Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Бид АН-ын бүлэг дээр ярилцаад ЗГ-ын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гээд олон чухал асуудлуудыг ярилцлаа.

Мөрийн хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөрөөсөө зөрж байгаа, Монгол улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг бодиттой бусаар дүгнэж байгаа, хэлж байгаа хийж байгаа ажил нь өмнөх рүүгээ бүх буруугаа чихэх гэсэн хариуцлагаас бултах гэсэн оролдлого гэж бид харж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид хэлэлцэхдээ өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо амалсан мөрийн хөтөлбөртөө үнэнч байж, мөрийн хөтөлбөрийнхөө зүйл заалт бүр дээр анхаарал тавьж ажиллахыг бид шаардаж байна.

Дэлгэрэнгүй дүгнэлтийг бичлэгээс үзнэ үү.