Баделхан.Х 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Томоохон хөрөнгө оруулалтыг нэр дурьдаад мөрийн хөтөлбөртөө оруулж болох уу?

Өнөөгийн энэ хүнд байдал яагаад үүссэнийг манай УИХ-ын гишүүд нь ойлгохгүй байхад, ард түмэн яаж ойлгох юм бэ хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Х.Баделхан гишүүн хэллээ.

Тэрээр, Иргэд өнөөдөр гар дээр яг авдаг байсан "хүүхдийн мөнгө", "оюутаны мөнгөө" авахаар болчихлоо. Энэ байдал яагаад үүссэнийг ард иргээд ойлгуулах нь чухал. Тэд ойлгохгүй байна. 

Засгийн газрын хөтөлбөр нилээн ерөнхий байдлаар орж ирж. Нарийвчлалсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлж байна. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөр дээр тусгаагүй асуудал дээр УИХ хяналт тавих ямар ч боломжгүй болж байна. Тиймээс томоохон хөрөнгө оруулалтыг нэр дурьдаад хөтөлбөртөө оруулаач гэсэн саналтай байна. 

Тухайлбал, Манай аймагт байгаа усан цахилгаан станцын асуудал байна. Манай улсаас ганц ч мөнгө гарахгүй, ТЭЗҮ  гэх мэт бүх зүйл нь батлагдсан байгаа.