Болорчулуун.Х 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Бид баялгынхаа эзэн нь болж чадахгүй байна

Монгол улсын их хурлын гишүүн Х.Болорчулуун

Эдийн засгийн хямрал манай улсын хаалгыг тогших биш бодит утгаараа ороод ирчлээ.

Монгол улсын ард иргэдийн 80, 90% нь өр зээлтэй байна. Компаниуд шат дараалан дампуурч байна. 

Монгол улс 4 их наядын төсвийн алдагдал хүлээх гэж байна. Энэ бол төсвийн тэн хагастай тэнцэхээр маш том тоо. Огцом өсөлттэй төсвийн алдагдал бий болж байна.

2017 оноос 3 миллард долларын өр зээл төлж эхэлнэ. Энийг яаж төлөхөөр тооцоолж байна вэ гэдгийг ерөнхий сайдаас асуумаар байна. 

Ерөнхий сайдын хувьд хэмнэх танах зүйлийг их ярьж байна. Зарим зүйлүүд дээр хэмнэж танахыг зөвшөөрнө, харин боломжит орлогоо олох дээр анхаарах хэрэгтэй.

МУ-ын хувьд газрын баялаг, байгалийн баялаг ихтэй. Гэтэл энэ баялагтаа эзэн болж чадахгүй байна. Эрдэнэтээс 3 дахин их Оюутолгойгоос дөнгөж борлуулалтын 5% хүртэж байна.