Баасанхүү.О 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Ард түмэнд тайван амьдралаас гадна, хангалуун амьдрал хэрэгтэй байна

МАН эдийн засгийг ингэж хүнд байдалд оруулсан  хэмээн О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулган дээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэлэлцэх үед хэллээ.

Тэрээр,

Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл сангийн яам, хөдөлмөрийн яам, шадар сайд гээд нилээд хэдэн яамыг танайх удирдаж байсан.

Тэгхээр Ерөнхий сайд Таниас асууя.Таныг Сангийн сайд байхад эдийн засаг дүгээр байсан харин Засгийн газраас хөөгдсөний тань дараа ийм хүн болсон гэж үзэж байна уу?. үүнийгээ намынхандаа тодорхой хэлж өгөөч. 

Миний ойлгож байгаагаар Өрийн удирдлагын тухай хууль өөрчлөлт оруулахдаа Та бүхэн компаниудыг өрийг өр биш гэж тооцсоноор өнөөгийн эдийн засгийн байдал нилээд хүндэрсэн. 

Эрдэнэтийн шалгалтын ажлын хэсэг хэзээ тайлангаа гаргах вэ?

Ард түмэнд тайван амьдралаас гадна, хангалуун амьдрал хэрэгтэй байна.Дундаж орлогтой иргэдэд дарамт үзүүлэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Та бүхний энэ төсөл дээр Хүүхэд хамгааллын хууль, Хүүхэд харах хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг таван жилээр хэрэгжүүлэхгүй, бүх оюутанг зээлээр сургана гэж байна гэх мэтээр ухралт хийчээд байна.