Саранчимэг.Б 2016.08.26 | Сайт: Vip76.mn

"Нийслэлийн хөгжил" хэсгийн томоохон зорилтуудыг тусгах саналтай байна

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн "Хүүхэд бүрийг цэцэрлэгт" хөтөлбөр орж ирж байгаа. Хүүхэд бүрийг хамруулахдаа ямар үе шаттай, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх гэж байна вэ? хэмээг Б.Саранчимэг гишүүн асуулаа.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Нийслэлийн хөгжил" гэсэн тусдаа том бүлэг зорилт байгаа. Энэ зорилтын чухал зүйл нь хасагдсан харагдаж байна. Тухайлбал, Орон сууцжуулах, амины орон сууц, түрээсийн орон сууц, хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлыг асуудлыг тодорхой оруулаагүй байна. Бас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэсэн зорилт байгаа. Дээрх бүгдийг энд тусгуулах хүсэлтэй байна.