Цогтбаатар.Д 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Хямрал бол Хятад ханзаар "боломж, эрсдэл" гэсэн хоёр үгний нэгдэл байдаг

Богино хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бэлтгээд оруулж ирж байна. Энэ бол эдийн засагит, гадны хөрөнгө оруулагч нарт өгч байгаа маш чухал, эерэг мэссэж болно хэмээн Б.Цогтбаатар гишүүн онцоллоо. 

Хямрал гэдэг бол хятад ханзаар "боломж, эрсдэл" гэсэн хоёр үгний нэгдэл байдаг. Тэгэхээр ямар ч хямралын дотор хүндрэл байхаас гадна. Аливаа зүйлийг шинэчлэх боломж байгаа. 

Энэ хөтөлбөрийн эцсийн зорилго нь юу байна вэ?

Хямралын өмнөх эдийн засаг, нийгмийн тогтолцоог буцаагаад сэргээх гэж байна уу? эсвэл энэ хямралыг ашиглаад өмнөхөөсөө том шинэчлэлийг хийгээд хямралаас босож ирэх гэж байна уу? . Энэ зорилго хэрхэн туссан байгаа вэ?

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж байгаа. Нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг яг хэрхэн дэмжихээр туссан байгаа вэ?

"Эх оронч худалдан авалт" гэсэн гоё нэр томъёотой зүйл орж ирж. Энэ хир олон эрхзүйн тогтолцоотой уялдуулсан байгаа вэ?