Хүрэлбаатар.Ч 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Татвар нэмэх асуудал байж болохгүй

Монгол улсын их хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар

Дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа төлөвлөчихөөд жил бүр үндсэн чиглэл болгон авч хэрэгжүүлэхээр чармайн ажилладаг чухал бодлогын  баримт бичгийг бид өнөөдөр ярьж байна.

Өнгөрсөн дөрвөн жил бид эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж л байсан, муудчихсан байна гэдгийг бид мэдэж л байсан. Тэрэн дээр үндэслэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Өнөөдөр МАН-ын мөрийн хөтөлбөр, ЗГ-ын хөтөлбөр хоёрыг харьцуулаад харахаад давхцал нь 80 орчим хувьтай байна.

Манай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийг ард түмэн сонгосон. Харин одоо яаж энэ мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох вэ гэдэгт хамаг анхаарлаа тавих ёстой.

Үүнийг хэрэгжүүлэхэд нийт хэдэн их наядын хөрөнгө хэрэгтэй байгаа вэ, энэ мөнгөний хэдийг нь  хувийн хэвшил, хөрөнгө оруулалтынхан хийх юм, хэдэн хувийг нь энэ ЗГ шууд зээл авч хэрэгжүүлэх вэ, хэдэн хувийг нь концесс авч хэрэгжүүлэх вэ ерөнхий сайдаа. Энэ тоогоо үндэслэлтэй болгож байж, энд хийгдсэн зүйлүүд бодитой болно. 

Энэ хөтөлбөрт туссан бүх зүйлийн ард санхүүжилтыг нь тусгах хэрэгтэй. Татвар нэмэх ямар нэгэн санаачилга битгий гаргаачээ.

Өнгөрсөн 4 жил төр нь бизнесийг булааж авсан. 

Хувийн хэвшлийг дэмжих журмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй.