Сарангэрэл.Д 2016.08.26

Монголчууд хүлээцтэй ухаантай ард түмэн, эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох байх

Монгол улсын их хурлын гишүүн Д.Сарангэрэл

Мэдээллийг ил тод байлгах хэрэгтэй гэдэгтээ санал нэг байна.

Иргэд сонгогчдын хүлээж авсан энэ мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Өнөөдөр сангийн яам хоосон байна, 2017 оны 3 сард гадны өр зээлийн хүүд нь зөвхөн 1 их наяд, үндсэн төлбөрт нь мөн 1 их наяд төгрөгийг төлөх шаардлагатай боллоо гэдгээ дахин дахин тайлбарлах шаардлагатай болоод байна. 

Өчигдөр эмч нар урамшуулалд гар хүрэх юм бол ажлаа хаяаад явна гэж, шүүгчид ууртай байгаа талаар бас ярьж байна лээ.

Монголчууд бид хүлээцтэй ухаантай ард түмэн, хэрвээ бид нар гадны өр төлбөрүүдээ төлөхгүй юм бол улс орон маань хүнд нөхцөл байдалд орно гэдгийг тайлбарлаад явахад учир нь олдоно гэж бодож байгаа.

Цаг хугацааны хүчин зүйлийг тооцон судалгааг сайн хийж мэдээллэх хэрэгтэй гэж бодож байна.

Өнгөрсөн жил 62 мян аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Эдгээрийг дэмжих чиглэлд засгийн газар юу хийх вэ,