Гантулга.Д 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Оюутнууд дандаа мөнгө нэхэж байдаг юм шиг хандлагаа болих хэрэгтэй

УИХ-ын  гишүүн Д.Гантулга оюутан залуусыг засгийн газар дэмжихгүй байгаа юм шиг ташаа ойлголт өгөх хэрэггүй хэмээн сөрөг хүчин рүү хандаж санал хэллээ.

Тэрээр, Оюутануудын 70200 төгрөгийг С.Батболд Ерөнхий сайдын үед 2011 онд батлагдаж байсан юм. АН-ын нөхдүүд маань үүнийг ухарсан алхам гэж хэлж байна. Харин АН-ын Засгийн эрх барьж байхдаа өгнө гэдэг нэртэй, сар бүр биш улиралд нэг, заримдаа жилийн эцэст өгдөг, сүүлдээ оюутанууд нь жагсаж байж авдаг байсан.

Ер нь үүн дээр залуучууд сөрөг хандлагатай байгаа юм шиг. Тэд дандаа мөнгө нэхэж байгаа юм шиг ярьдагаа  болиосой гэж хүсэж байна.