З.Нарантуяа 2016.08.26 | Сайт: Vip76.mn

Эдийн засгийн хямралаас гаргах онцгой бодлогыг л батламаар байна

Монгол улсын их хурлын гишүүн З.Нарантуяа

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх эсэх асуудал дээр энэ хөтөлбөрийг буцаан авч сайжруулж, дахин оруулж ирээч ээ гэдэг байрь суурьтай байна.

Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ямар арга хэмжээг авчихвал энэ нөхцөл байдал хурдан хугацаанд сайжрах вэ гэдгээ энэ хөтөлбөртөө оруулж ирэх хэрэгтэй.

Мөрийн хөтөлбөрт тусгагдсан онцгой бодлого гэж тусгасан 24 заалтыг харахад онцгой гэж хэлэх зүйл байхгүй байна.

Эдийн засгийн хямралыг тайлбарлахдаа төсвийн орлого маш их буурсан гэж яриад байгаа мөртлөө энэнээсээ гарах ямар бодлогын арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ гээд харахаар маш бүрхэг байна. 

Эдийн засгийн хямралаас гаргах онцгой бодлогыг батламаар байна.