Баасанхүү.О 2016.08.30 | Сайт: Vip76.mn

Хууль хэрэгжүүлэх хугацааг сунгах хууль батлах гэж буйд л асуудал байна

О.Баасанхүү гишүүн хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгах хууль батлах гээд байгаа нь тун буруу жишиг гэдгийг хэллээ.

Тэрбээр, "Аливаа батлагдсан хуульд сайн ч заалт бий, муу ч үаалт бий. Үүнийг зас л гэж бид энд сууж байгаа. Одоо харин яриад байгаа зүйл бол энэ заалт, тэр заалт гэхээс илүү бүхэлд нь хэрэгжүүлэхгүй гэж байна.

Өөрөөр хэлбэл, надад эсвэл манай харъяа байгуллагад таалагдахгүй байгаа учраас хэрэгжүүлэхгүй гэж байгаа учраас болиулъя, хугацааг нь хойшлуулъя гэдэг ийм жижиг тогтох гээд байгаад асуудал байгаа. 

Бид хууль батлах гээд байна гэдгээ сайн санар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгах хууль батлах гээд байна. Үүнд асуудал байна.