Энхболд.Н Пүрэвдорж.Б 2016.08.30 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай нэг ч үг, өгүүлбэр алга байна

Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын зарим гишүүн үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Тогтоолын төсөлд Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай нэг ч үг, өгүүлбэр алга байна. Цагаатгаж байгаа бол цагаатгасан шиг цагаатга" гэсэн санал хэллээ. 

Саналыг сонссон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

"Наад саналыг чинь анхны хэлэлцүүлгийн үеэр хангалттай ярьсан гэдгийг хэлээд цагаатгах ажлыг УИХ хийдэггүй. Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисст энэ асуудлаа тавих зүйтэй гэсэн юм. Монгол Улсын төр Ю.Цэдэнбалыг албан ёсоор хорь, цөл гэсэн шийдвэр, тогтоол гарч байгаагүйг хэлэх хэрэгтэй. Харин гавьяа шагнал, одонг хурааж авах тухай зарлигууд бол байдаг. Тийм болохоор Ю.Цэдэнбалыг мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан шагнал, одонг буцаан олгох тухай шийдвэр гаргасан нь энэ" гэлээ