Энхболд.М 2016.09.01 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганаар 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас чөлөөллөө.

Түүний оронд Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилох тухай асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оруулж ирсэн. Хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх, асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.

Б.Лхагвасүрэн нь төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.

1989 онд Улсын төлөвлөгөөний комиссоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш ШУА, Монголбанк, Мэдээллийн технологийн газар зэрэг төрийн байгууллагууд удирдах албан тушаал хашиж байсан. 2013 оноос Хадгаламжийн Даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаар, 2014 оноос Монголын банкны холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.