Ипотекийн зээлийн сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах бодлого баримтална
2016.09.02

Ипотекийн зээлийн сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах бодлого баримтална

Нийгэмд хүлээлтийг үүсгээд буй орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь шинэ засгийн газрын гол бодлого гэж тус салбарын сайд мэдэгдлээ.

Иргэдийн хувьд зээлд хамрагдах шалгууруудыг багасгах , түүнчлэн орон сууцны метр квадратын хязгаарыг өөрчлөх, түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн сард оногдох төлбөрийг багасгах бодлогыг хүлээж байгаа билээ.

Ипотек түүнтэй холбоотой асуудлаар салбарын хэлэлцүүлэгт зээлийн хүүг нийслэлд 8 хувь, орон нутагт 5 хувь байхаар ярьж байгаа. Мөн метр квадратын хязгаар 80мбайсан бол 110мболгохоор эрэлхийлж байгаа ажээ. Мөн өмнө жил хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг дэмжиж уялдаатай ажиллахаар болсон.

Мөн ипотекийн зээлд хамрагдахад шаардагдах урьдчилгаа төлбөрийг хангалттай эх үүсвэр бүрдүүлж чадвал бууруулах боломжтой гэдгийг цохон тэмдгэлсэн. Ямартай ч уулзалтын үеэр барилгын салбар эрхэлсэн сайд орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, зарим хязгаарлалтуудыг хойшлуулах алхам хийж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр барилгын салбарын өмнөх ажлуудад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.