Эмч нарыг гадаадын туршлагаас суралцуулна
2009.10.19

Эмч нарыг гадаадын туршлагаас суралцуулна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хандаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар асуулга тавьсан тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл асуулгын хариуг  УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд уг хуралдаанаас гадаад орнуудын эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч байгаа эмчилгээний дэвшилтэт техник, технологи, эмчилгээний арга барилаас эмч нараа цаг алдалгүй сургахад зориулсан сан байгуулах, түүнд шаардагдах хөрөнгийг 2010 оны улсын төсвөөс эхлэн жил бүр төсөвт тусгаж байх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Иймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ сарын 16-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандаж хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг хүссэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.