Даваасүрэн.Ц 2009.06.17

Ц.Даваасүрэн: Зээлийн хөрөнгөөр компьютер худалдаж авахыг эсэргүүцэж байна

Ц.Даваасүрэн: Зээлийн хөрөнгөөр компьютер худалдаж авахыг эсэргүүцэж байна

Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.

Дээрх төслийн хүрээнд Үндэсний статистикийн хороо нь үйл ажиллагааныхаа чадавхийг сайжруулахад түлхүү анхаарч хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд зарим хөрөнгө оруулалтын хэлбэрийг шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Зээлийн хөрөнгөөр компьютер худалдаж авахыг хувьдаа би эсэргүүцэж байна. Компьютерийг улсын төсвийн хөрөнгөөр худалдаад авчих боломжтой гэсэн бол Д.Ганхуяг “Бизнесийнхэн өөрсдийнхөө хөрөнгөөр үйл ажиллагаагаа сайжруулаад явж болж байхад төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр чадавхиа сайжруулдаг жишиг тогтчихлоо. Зээл тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаад тавьдаг хяналт гэж байна уу. Менежментээ сайжруулмаар байна гэв.

Харин Ц.Сэдванчиг гишүүн “Зээлийг эргэж төлнө гэдгийг сайн бодох ёстой. Гадаад зах зээлээс орж ирсэн, зээлийг үр дүнгүй ашигласан олон жишээ бий. Зээлийн үр дүнг тооцдог тогтолцоог бүрдүүлмээр байна” гэсэн санал гаргав. Эцэст нь гишүүдийн олонх Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн жилүүдэд хэрэгжсөн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нягталж байж, шийдвэрээ гаргах нь илүү оновчтой гэж үзсэн юм. Тиймээс Төсвийн байнгын хорооны хуралдаан дээрх асуудлаар өнөөдөр 14.30 цагт үргэлжлүүлэн хуралдахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.