2016.09.07

Өмнөх онуудад төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийг хуульд нийцүүлэн худал мэдээлдэг байсан

Ард түмний сонголтоор МАН ялалт байгуулж, өмнөх эрх баригчдын бодит байдлыг нууж байсан нь "Үнэнд гүйцэгдлээ" хэмээн М. Билэгт гишүүн хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Бодитоор бол 2016 онд улсын төсвийг урьд хожид байгаагүй ДНБ-ын 20 хувьд хүрсэн алдагдалтай төсөв баталсан байна. Үнэхээр үнэнд гүйцэгдлээ. Өнөөдөр алдагдалд бодитоор гарч ирж байна. Энэ бол ганц энэ 2016 он биш  2015, 2014 гээд өмнөх онуудад төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийг хуульд нийцүүлэн худал мэдээлэлдэг байсантай холбоотой юм байна гэж дүгнэхээр байна. 

Сангийн сайдаас асуухад, 2016 онд орж ирэх байсан хэд хэдэн орлогыг өмнө нь  2014, 2015 онд аваад хэрэглэчихсэн байсан. Энэ ямар ямар орлого байгаа вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

2015 оны орлогын төлөвлөгөөг гүйцэтгэхийн тулд оны сүүлд Оюутолгойгоос 130 тэрбум, Эрдэнэт үйлдвэрээс 70 тэрбум төгрөг гээд 2016 онд орох байсан 200 тэрбум төгрөгийг урьдчилж оруулж, төсвийн гүйцэтгэлд тайлагнасан байна